Z24 компани Солонгос улс руу нэг талдаа 250 мянган төгрөгөөр зорчих боломж олгов

Z24 компани Солонгос улс руу нэг талдаа 250 мянган төгрөгөөр зорчих боломж олгов

Монголын хамгийн анхны хямд өртөгт авиа компаниудын нислэгийн тийзийг Монголоосоо төдийгүй дэлхийн аль ч өнцгөөс худалдаж авч, хамгийн хямдаар аялах боломжийг хэрэглэгчиддээ хүргэдэг Z24 компанийн 3 жилийн баяр 11-р сарын 5-нд тохиож байгаатай холбогдуулан бэлгээ задалж буй талаараа өнөөдөр хэвлэлд мэдээллээ.

Тодруулбал Солонгос улс руу 100 доллар буюу ердөө 250 мянган төгрөгөөр нэг талдаа зорчих боломжийг олгож буй гэнэ. Энэхүү нислэгийг Солонгосын Easter Jet  нислэгийн компанитай хамтран хийхээр болсон ба хаана ч байхгүй энэхүү бэлгийг эхэлж бүртгүүлсэн 180 хүнд өгөх тул яарах хэрэгтэй гэдгийг санууллаа. Уг нислэг 11 сарын 10-нд Монголоос Солонгос руу нисэж, 11-р сарын 12-нд Солонгосоос Монгол руу ирэх нислэг юм байна. 

Мөн 11-р сараас "Low Cost Carrier" буюу хямд өртөгт нислэлийг санал болгож байгаа 80 орчим нислэгийн тийзийг хамгийн хямдаар захиалах боломжтой. Тэд  өнгөрсөн хугацаанд шинэ салбаруудаа нээж Хэрлэн Плаза болон Зайсан дахь Будда Вистад шинээр салбаруудаа нээснээс гадна олон улсын зах зээлрүү нэвтэрч Хонг Конг, Сөүлд салбараар өргөтгөн ажиллаж байна.  Цаашдаа АНУ, Сингапур, Тайланд зэрэг улсуудад салбаруудаа нээхээр ажиллаж байгаа гэнэ.

"Энэхүү гурван жилийн хугацаанд зургаан ажилтантай эхэлж байсан  байгууллага одоо 60-аад ажилтантай Улаанбаатар гурав, олон улсад хоёр салбартай болон байна" гэж тус байгууллагын хүний нөөцийн ажилтан Н.Уранчимэг хэллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://z24.mn/flight -аас авна уу

 

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

Илгээх

Энэ тухай