Дээж сүүний үгийг шинэчлэх уралдаан зарлалаа

Дээж сүүний үгийг шинэчлэх уралдаан зарлалаа

АПУ компанийн Сүүний үйлдвэрээс анх удаа хэрэглэгч та бүхнийхээ оролцоотойгоор “Дээж” сүүний сар шинийн баярын савлагаан дээр өөрийн зохиосон ерөөлийн үгээ бичих боломжтой уралдааныг зарлаж байна. Сар шинийн баяр нь Монголчууд бидний өв соёл, өвгөд буурлуудаа дээдлэх цор ганц хүндэтгэлийн баяр учир хэрэглэгч таны илгээсэн ерөөлийн үг бидэнд хамгийн үнэ цэнэтэй байх юм. Шалгарсан ерөөлийг 2018 оны Сар шинийн хайрцаган дээр байршуулах болно.

Уралдаанд оролцох болзол:

Алхам 1
Дээж сүүгээ худалдан авч бүтээгдэхүүн дээрх ерөөл бичих хэсэгт өөрийн зохиосон ерөөлийн үгээ бичнэ.

Алхам 2
Ерөөлийн үг бичсэн Дээж сүүний зургийг аван APU-Сүүний үйлдвэр фейсбүүк хуудас руу илгээнэ.

Уралдааны шагнал:
1-р байр: 1 000 000₮
Тусгай байр: 25 хүнд гарын бэлэг

Жич: Шалгаруулалтыг шүүгчдийн баг дүгнэнэ.
Хугацаа:
Бүтээл хүлээж авах сүүлийн хугацаа 2017.11.11-ний 18 цаг хүртэл
Бүтээлийг шалгаруулах хугацаа: 2017.11.13-ний 15 цагт.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай