Өлсгөлөн зарлагч Б.Батдэлгэр дансаар 1 тэрбум 200 сая төгрөг авсан нь илэрчээ

Өлсгөлөн зарлагч Б.Батдэлгэр дансаар 1 тэрбум 200 сая төгрөг авсан нь илэрчээ

Бизнес мэдээ


“Бүрэн Цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр “Сант” сургуулийн өргөтгөлийн барилга дээр гурван сар ажилласан ажлын хөлсөө аваагүй гэж өлсгөлөн зарлаад байгаа билээ. Харин дээрх компанийнхан ажлын хөлсөнд нэг тэрбум 200 орчим сая төгрөг дансаараа авсан юм.

Гэвч хийх ёстой ажлаа гүйцэд хийлгүй, 2013 оны аравдугаар сард барилгын ажлаа хаяж явсан байна.

Үүнээс үүдэн “Сант” сургууль “Бүрэн Цутгамал” ХХК-ийг шүүхэд өгсөн юм. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “Бүрэн Цутгамал” ХХК “Сант” сургуулийг 120 орчим сая төгрөгөөр хохироосон гэдгийг тогтоосон байна.

Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй. Тэрбээр өмнө нь хүн гүтгэсэн хэрэгт холбогдон шүүхээр шийтгүүлж байсан ба хүний мөнгийг өгөөгүйгээс болж хоёр ч удаа хуулийн байгууллагад дуудагдаж байжээ. Одоо Б.Батдэлгэр эрүүгийн хэрэгт шалгуулж байгаа бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол Өршөөлийн хуульд хамрагдан ялаас чөлөөлөгдөх юм.

Сүүлийн жилүүдэд жагсаал цуглаан хийж, өлсгөлөн зарлаж мөнгө олдог бүлэг этгээд олширсон. Үүнээс олдог ашгийн хэмжээ ч олон зуун сая төгрөгөөр хэмжигдэх болсон гэдэг. Шүүх хурал болохоос өмнө жагсаал цуглаан зохион байгуулах, хэвлэлийн хурал хийх, өлсгөлөн зарлах зэргээр шүүхийн шийдвэр, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх оролдлого ч хийдэг байна.

 “БҮРЭН ЦУТГАМАЛ” ХХК-ИЙН 457021878 ТООТ ДАНСАНД “САНТ” СУРГУУЛИАС ХИЙСЭН ШИЛЖҮҮЛГҮҮД:

 

Огноо

Үнийн дүн

1

2013.06.07

100,000,000 төгрөг

2

2013.06.18

200,000,000 төгрөг

3

2013.06.27

100,000,000 төгрөг

4

2013.07.08

70,000,000 төгрөг

5

2013.07.25

100,000,000 төгрөг

6

2013.08.18

131,502,000 төгрөг

7

2013.08.28

90,000,000 төгрөг

8

2013.09.01

120,000,000 төгрөг

9

2013.09.06

90,000,000 төгрөг

10

2013.09.20

100,000,000 төгрөг

11

2013.12.14

71,341,200 төгрөг

12

2013.12.29

26,164,574 төгрөг

Нийт

1,199,007,774 төгрөг

 


Энэ тухай