Сөүл Улаанбаатар хотын харилцаа шинэ шатанд гарлаа

Сөүл Улаанбаатар хотын харилцаа шинэ шатанд гарлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С. Батболд БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вонсүнтэй уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 1995 онд хоёр хотын хамтын ажиллагааны гэрээ зурагдсанаас хойш өнгөрсөн жилүүдэд олон талаар ойр дотно хамтран ажиллаж ирсэн. Мэргэжилтэн бэлтгэх, сургах, орчин үеийн технологи нийслэл хотод нэвтрүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх зэрэг бодит хэрэгжиж байгаа ажлууд их байгааг онцоллоо. Сөүл хотын дарга Пак Вонсүн хэлэхдээ “ Миний урилгыг хүлээн авч, өргөн бүрэлдэхүүнтэйгээр Сөүл хотод зочилж байгаад баяртай байна. "Хүртээмжтэй өсөлт" сэдэвт хотын дарга нарын 3 дахь удаагийн уулзалтанд оролцож байгаа нь Дэлхийн хотуудын өмнө тулгамдсан олон асуудлыг ярилцах чухал боломж“ гэдгийг тэрбээр онцолсон юм. Сөүл хотын даргын уулзалтанд Нийслэлийн иргэдийн Хурлын Төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, Нийслэлийн иргэдийн Хурлын Төлөөлөгч М.Эрдэнэтуяа, Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш. Сүхбаатар, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд нар оролцсон юм. 

Эх сурвалж: ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай