ЗУРХАЙ: Үхэр, тахиа жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн байна

Аравдугаар сарын 21-ний бямба гариг. Билгийн тооллын 02. Түлэх барилдлагатай цагаагчин могой өдөр. Өглөө нар 07.20 минутанд мандан, орой 17.53 минутанд жаргана.

Уг өдөр үхэр, тахиа жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд гахай, хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр гэмтнийг гэсгээх, шүүх, зарга үүсгэх, газар лусын зан үйл үйлдэх, өр барагдуулах, сүм дуганыг сэргээх, равнайлах, тойн хувраг болох, зүүн зүгт явах, буг зэтгэрийг дарах, газрын үүд боох зэрэг үйлд сайн. Замд гарах, мод таслах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал хэрүүл тэмцэл ирнэ. Хөлийн шагайдаа мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай