“Есдүгээр сарын 11-нийхтэй адил халдлага болж магадгүй”

Террористууд АНУ-д томоохон халдлага үйлдэхээр бэлтгэж буй тухай тус улсын Дотоодын аюулгүй байдлыг хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Эдейн Дьюк мэдэгдэв. Тэрбээр Их Британийн нийслэл Лондон хот дахь АНУ-ын ЭСЯ-нд үг хэлэхдээ ийн өгүүлснийг “Daily mail” уламжилжээ.

“Исламын улс”, эсвэл террорист бусад бүлэглэл есдүгээр сарын 11-нийх шиг томоохон халдлага үйлдэхийг хүсэж буй. Тэд нисэх онгоц ашиглана гэдэгт тагнуулынхан эргэлзэхгүй байна” гэж Э.Дьюк мэдэгдсэн байна. Түүний хэлснээр айдас хүйдэс төрүүлж, босогчдоо зүгээр суулгахгүйн тулд автомашин, хүйтэн зэвсгээр халдаж байгаа нь тэд нисэх онгоц ашиглах гол төлөвлөгөөнөөсөө татгалзсан гэсэн үг биш аж.

2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-ын Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг, Виржиния муж улс дахь БХЯ-ны төв байранд зорчигч тээврийн нисэх онгоц булаах замаар амиа золиослогч босогчид халдсан билээ. Дэлхийд хамгийн томд тооцогдох уг цуврал халдлагын улмаас 2996 хүний амь үрэгдэж, 6000 гаруй нь шархадсан юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай