“Big bowling friendship 2017” тэмцээний багийн төрөлд шинэ аварга тодорлоо

Монголын боулинг сонирхогчдын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа үндэсний лигийн багийн тэмцээний хоёрдугаар тойргийн шигшээ тоглолт Big bowling төвд өчигдөр боллоо. Тэмцээнд 14 баг оролцож 4 хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд шалгарсан хоёр баг цааш хасагдах журмаар тоглож аварга баг тодорлоо.

Тэмцээний цом, алтан медалийн эздээр Ц.Батжаргал ахлагчтай З.Гэрэл, Х.Хишигбат нарын бүрэлдхүүнтэй баг шалгарлаа. Мөнгөн медалиар Ц.Лхасүрэн ахлагчтай. С.Дэлгэрцэцэг С.Сумъяабаатар нарын баг шалгарч энгэрээ мялаасан байна. С.Батзориг С.Хандаа Г.Хүрэлбаяр нарын баг хүрэл медалийн эзэд болжээ.Тэмцээний шагналын сан 1 сая төгрөг байлаа.Энэ тэмцээний онцлог нь өмнөх тэмцээний аваргууд хэсгээсээ шалгарч чадсангүй шинэ аварга тодорч,онооны хувьд ойролцоо өрсөлдөөн ихтэй тоглолтууд олон болсон байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай