“Амазон”-ы шилдэг борлуулалттай математикийн номыг орчуулжээ

“Амазон”-ы шилдэг борлуулалттай математикийн номыг орчуулжээ

МУИС-ын Хэрэглээний шинжлэх ухааны сургуулиас Жэймс Стюартын “Дифференциал, интеграл тоолол” номыг албан ёсны эрхтэйгээр орчуулжээ. Шинэ номын нээлт энэ сарын 17-нд МУИС-ийн номын санд болов. Энэ ном нь бие даан үзэх боломжтой, уншихад ойлгомжтой, хялбар, бодит амьдралын өгөгдлүүдийг ашигласан юм байна.

Мөн жишээ, дасгал, төслийн ажлуудтай, шинжлэх ухааны олон салбар дахь хэрэглээг харуулсан жишээгээр баялаг учраас мэргэжлийн бус хүн ч уншихад ойлгомжтой аж. Дэлхийн 10-аад хэлээр орчуулагдсан уг номын хэвлэлт бүр “Амазон” сайтын шилдэг борлуулалттай бүтээлээр шалгарч байжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай