Залуусыг дэмжих хөтөлбөрт хамрагдах боломжтой

Залуусыг дэмжих хөтөлбөрт хамрагдах боломжтой

 "Залуусаа Нэмье" өдөрлөг МЗХ-ны гадна талбайд  өнөөдөр 11:00-18:00 цагийн хооронд болох гэж байна. Энэ үеэр залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдлын талаар албаны хүмүүс мэдээлэл өгнө. 
Мөн 10 гаруй ажил олгогч байгууллага, боловсролын 13 байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд үнэгүй үзлэг, шинжилгээ хийж зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна залуусын бренд хямдралтай үнээр худалдаалах юм. Өдөрлөгт нийт 40 гаруй байгууллага оролцох юм байна. 

Та бүхнийг дараах үйл ажиллагаа хүлээж байна. 

-Боловсролын бүсээс хэрхэн гадаадад тэтгэлэгтэй суралцах талаар мэдээлэл авах боломж

-Хөдөлмөр эрхлэлтийн бүсэд хичээлийнхээ хажуугаар цагийн болон байнгын ажил хийх боломжуудыг танилцуулна

-Эрүүл мэндийн бүсэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ, зөвлөгөө өгнө 
-Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, сургалтыг явуулна 
-Залуусын флаш моб
-Эрх мэдлийн алхалт 
-Ковэр дууны тоглолт
-Манжуур хотруу аялах эрхийн бичиг, тоглолтын тасалбар, сургалтын төвүүдэд хөнгөлттэй сурах эрхий бичгийн шагналтай хөгжөөнт тоглоомууд тоглох 
-Чөлөөт бүсэд залуусын хэрэглэх дуртай үндэсний брэндүүдийн танилцуулга, хөнгөлттэй худалдан авалт хийх боломжууд
-Ижил сонирхолтой найз нөхөдтэйгээ нэгдэн нийлж клуб байгуулах, клубүүдэд элсэх боломжтой. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай