Г.Ундармаагийн үсний даруулга нэг ам бүлд гэр бэлэглэсэн үнэтэй нь дүйцэв

Г.Ундармаагийн үсний даруулга нэг ам бүлд гэр бэлэглэсэн үнэтэй нь  дүйцэв

Амьдралд өгч байж авдаг нь хүмүүний ертөнцийн бичигдээгүй хуулиудын нэг гэдгийг өчигдөр "Single Ladies 3" киноны нээлтийн үеэр  жүжигчин Г.Ундармаа харууллаа. Тэрээр кино зураг авалтад зориулан хийлгэсэн иж бүрэн тавилгатай, таван ханатай гэрийг таван хүүхэдтэй өрх толгойлсон ээжид бэлэглэсэн юм. Энэ гэрийн үнэ ханш нь тодорхой бус ч Монгол гэрийн зах зээл дэх дундаж үнэ 2 сая 800 мянга байдаг. Тэгвэл түүний зураг авалтын үеэр зүүсэн 999-ийн сорьцтой үсний мөнгөн даруулга гурван сая 500 мянган төгрөгний үнэд хүрлээ. Тэрээр үзэгчдийн дунд дуудлага худалдаа зарлаж үсний даруулганы  үндсэн ханш болох 750 мянган төгрөгөөр дуудаж эхэлсэн. Тэгтэл үсний даруулга үндсэн үнээсээ тав дахин өсөж,  гурван сая 500 мянган төгрөгөөр худалдагдсан нь хандивт өгсөн гэрийнх нь үнэтэй дөхөж очсон байна. Бусдад гэрэл нэмж чаддаг  Г.Ундармаагийн үсний даруулга ийм үнэд хүрсэн нь түүний нэгэн айлд аз жаргал бэлэглэсний хариу гэлтэй. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай