Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: МҮЭ-ийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

10 дугаар сарын 19-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 292 дахь өдөр бөгөөд он дуусахад 73 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 10 хэмийн дулаан бол шөнөдөө -3 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 30, долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2458.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 373.50, вон 2.16 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.30 цагаас Нийслэлийн хэвлэлийн төвд НХГБХГ-аас Хөгжлийн Харандаа ЭКСПО 2017 хүүхэд гэр бүлд зориулсан үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
  2. МҮЭ-ийн холбооноос 12.00 цагаас хэвлэлийн хурал зарлаж байна. Цаг үеийн асуудал болоод МҮЭХ-ны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж буй өмч хөрөнгө, санхүүтэй холбоотой асуудлаар албан ёсоор тайлбар хийнэ.
  3. БЗД-ийн ИТХ хоёр тамгатай үйл ажиллагаа явуулж хууль зөрчиж байгаа талаар 12.00 цагт Өдрийн сонины байранд мэдээлэл хийнэ.
  4. Зууны мэдээ сонины үндэсний мэдээллийн төвд 11.00 цагт Бахай шашиныг үндэслэгч Бахауллагийн мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэн өнгөрөөхтэй холбоотойгоор Монголын Бахайчуудын үндэсний оюун санааны чуулгаас хэвлэлийн хурал зарлаж байна.
  5. 11.00 цагт Архивын ерөнхий газарт "Их Октябрь-Монгол, Оросын соёл, шинжлэх ухааны харилцаа" /1917-2017/ сэдэвт архивын баримтын үзэсгэлэн болон “Монгол-ЗӨВЛӨЛТИЙН соёл, шинжлэх ухааны харилцаа” /1976-1990/ баримт бичгийн эмхтгэлийн нээлт болно.
  6. FIBA 3x3 ASIA CUP-2017 тэмцээний хэвлэлийн бага хурал 11.30 минутаас MN мэдээллийн төвд болно.
  7. Санхүүгийн зохицуулах хорооноос "Хадгаламж, зээлийн хоршооны олон улсын өдөр"-ийг тохиолдуулан "Хадгаламж, зээлийн хоршооны хөгжлийн чуулган"-ыг "Корпорэйт" зочид буудлын "Конвеншн" төвийн "Эвент холл" танхимд 08.30-18.00 цагт зохион байгуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. "Хадгаламж, зээлийн хоршооны олон улсын өдөр" тохиож байна
  2. 2003 онд Тереза эх II пап ламд адислуулжээ.
  3. 2005 онд Багдадад Иракийн удирдагч асан Садам Хуссейныг шүүх анхны хуралдаан болжээ. 
  4. 1987 оны Хар Даваа гараг: хөрөнгийн зах зээлийн индекс болох DJIA-ны индекс 22 хувиар унажээ.
  5. 2013 онд Буэнос-Айрест болсон галт тэрэгний ослоор 105 гаруй хүн бэртэж шархаджээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай