“Big bowling friendship 2017” тэмцээний ганцаарчилсан төрлийн аврагууд тодорлоо

Монголын боулинг сонирхогчдын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй үндэсний багийн лигийн хоёрдугаар тойргийн финалын ганцаарчилсан төрөл өчигдөр боллоо. Гуравдугаар шатны 18 тоглолтын нийлбэр дүнгээр эрэгтэй 14, эмэгтэй найман шилдэг тамирчинг дөрөв дөрвөөр нь нэг бүс болгон хуваан өрсөлдүүлсэн бөгөөд шалгарсан хоёр нь цааш хасагдах журмаар аваргаа тодруулсан юм.


Тэмцээний цом, алтан медалийн эзэн буюу эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргаар “Big bowling” клубын тамирчин Ц.Лхасүрэн тодорч, дэд байр байранд мөн тус клубын тамирчин С.Баярхүү, гуравдугаар байранд “Жа” клубын тамирчин Э.Энхбадрал нар тодорлоо. 

Эмэгтэйчүүдээс “Big bowling” клубын С.Дэлгэрцэцэг ганцаарчилсан төрлийн аварга болж, дэд байранд З.Гэрэл, гуравдугаар байр Ц.Мягмарцэнд нар тус тус шалгарсан билээ.
Халз тоглолтууд 200 орчим оноон дотор явагдаж, хожил болон хожигдлын харьцаа хэдхэн онооны зөрүүгээр шийдэгдэж байсан. Мөн оноо тэнцсэн тохиолдол хэдэнтээ гарсан нь тамирчдын чансааны өсөлтийг харуулав.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай