Шинэ орон сууцны ам метрийн үнэ нэг хувиар өсөв

Шинэ орон сууцны ам метрийн үнэ нэг хувиар өсөв

Монголбанк, “Тэнхлэг зууч” компани хамтран өнгөрсөн сарын орон сууцны үнийн индексийг өчигдөр танилцууллаа. Энэ хугацаанд дээрх индекс 1.01 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеэс 0.2 хувиар буурсан үзүүлэлт юм.

Шинэ орон сууцны ам метрийн дундаж үнэ 2 116 000 төгрөгт хүрч, өмнөх сараасаа 1.12, өнгөрсөн жилийн мөн үеэс 1.12 хувиар өссөн байна. Хан-Уул дүүрэгт шинэ орон сууц хамгийн өндөр үнэтэй байгаа бол Сонгинохайрханд хямд буй юм. Харин хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ 72.2 сая төгрөг болж, жилийн өмнөх үеэс 8.83 хувиар хямдарчээ. Тус индексийг тооцохдоо тухайн сард зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин 4957 орчим орон сууцыг хамруулсан гэнэ.

Уг үзүүлэлтийг 2013 оны эхнээс тооцсон бөгөөд орон сууцны үнэ 2014 оны эцсээс хямдарч эхэлсэн аж. “Тэнхлэг зууч” компанийн гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн “Өнгөрсөн сард шинэ орон сууцны борлуулалт 30, хуучных нь 45 хувиар өссөн. Хуучин орон сууцны үнэ буурсан нь борлуулалт нэмэгдэхэд хүргэж байгаа юм.

Харин нэг өрөө түрээсийн байрны дундаж үнэ 432, хоёр өрөө 560, гурван өрөө 685, дөрвөн өрөө 860 мянган төгрөг байна. Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэр багассан, орон сууцны нийлүүлэлт нь эрэлтээсээ давж байгаа зэрэг нь ерөнхий үнийн индексийг тогтвортой байлгахад нөлөөллөө” гэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай