Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: "Их хотын хямдрал" хямдралтай худалдааны нээлт болно

10 дугаар сарын 18-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 291 дахь өдөр бөгөөд он дуусахад 74 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 9 хэмийн дулаан бол шөнөдөө -3 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 29, найман цагаан мэнгэтэй шар бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сүлд тэнэж одох гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2460.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 374.00, вон 2.17 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ" (Монгол Улсын Үндсэн Хууль: 25 жилийн туршлага, сургамж ) сэдэвт олон улсын хурал 09.00 цагт Blue Sky зочид буудлын Diamond танхимд болно. 
  2. 10.00-12.00 цагийн хооронд Бодь цамхагийн 9 давхрын хурлын ззаланд Монголын үндэсний брэндийн зөвлөлийн ажлын албанаас судалгаагаар гарч ирсэн "МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ ТОДОРХОЙЛОХ ТҮЛХҮҮР ҮГ"-ийг МҮБЗ-ийн дэргэдэх зөвлөлдөх зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлэх хурал болно.
  3. 11.00 цагт Улаанбаатар их дэлгүүрт Нийслэлийн ойг угтаж хийж буй ажлуудын нэг болох "Их хотын хямдрал" хямдралтай худалдааны нээлтийн үйл ажиллагаа болно. 
  4. Corporate Convention Centre-д 21.00-21.30 цагаас "Single ladies 3" киноны нээлтийн ёслол болно.
  5. 11.00 цагт Багшийн Цалин Нэмүүлэх Түр Хорооноос хугацаагүй ажил хаялт болон цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Зангианы олон улсын өдөр тохиож байгаа юм байна.
  2. 1987 оны энэ өдөр High School Musical цуврал киногоороо алдаршсан алдарт жүжигчин Zac Efron мэндэлжээ.
  3. 1979 оны энэ өдөр Америк дуучин, ая зохиогч, продюсер Ne Yo мэндэлжээ.
  4. 1945 онд Аргентин улсын генерал, улс төрч, тус улсын Ерөнхийлөгчөөр 3 удаа сонгогдож байсан Juan Domingo Perуn жүжигчин Eva Perуn-тай хуримлажээ.
  5. 2004 онд Мьянмарын ерөнхий сайд Khin Nyunt авлигын хэргээр буруутгагдаж, Төрийн ордноос баривчлагджээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай