Цагт 60 км хурдалж буй галт тэрэг нэг км явж байж зогсдог

Цагт 60 км хурдалж буй галт тэрэг нэг км явж байж зогсдог

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын I багийн нутаг дахь төмөр замын гарам дээр “Портер” маркийн автомашин Орхон аймгаас Салхит чиглэлд зорчиж явсан галт тэргэнд мөргүүлжээ. Ослын улмаас тус багийн 53 настай иргэн амиа алдан, хоёр болон таван настай хүүхдүүд хүнд гэмтсэн байна.

Талийгаач осол гарах үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогджээ. Галт тэрэгний урдуур амжиж гарахыг завдаад осолд орсон болохыг холбогдох албаныхан мэдээллээ.

Жолооч нарын хэнэггүй энэ мэт үйлдлээс болоод төмөр замын гарам дээр жилд 1000 гаруй зөрчил гардаг гэх статистик бий. Цагт 60 км хүртэл хурдтай явж буй галт тэрэг тоормослоход дунджаар 1.1 км зам туулж байж зогсдог аж.

Тиймээс иргэдийг төмөр замын гармаар зорчихдоо сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай