АНУ-ын ЭСЯ-наас мэдээлж байна

АНУ-ын ЭСЯ-наас H-2 ангиллын визний талаар мэдээлэв. Тус мэдэгдэлдээ "H-2 ангиллын визний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй зарим нэг ташаа мэдээ, нийтлэлүүд дээр АНУ-ын ЭСЯ-наас залруулга хийж байна. Монгол Улсын иргэдийг АНУ-ын түр ажилчны Н-2 визэнд хамруулах хүсэлтийг Монгол Улсын засгийн газраас тавьсан бөгөөд АНУ-ын ЭСЯ уг хүсэлтийг дэмжиж Төрийн Департаментад хүргүүлсэн болно. Монгол Улсын зүгээс тавьсан энэхүү хүсэлтийг одоогийн байдлаар Вашингтон хотноо хэлэлцэж байгаа бөгөөд хараахан тодорхой шийдвэр гараагүй байгааг мэдэгдэж байна" гэсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай