УИХ-ын гишүүн Б.Ундармаа ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй компаниа нэхэмжиллээ

УИХ-ын гишүүн Б.Ундармаа ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй компаниа нэхэмжиллээ

“Бишрэлт”-ийн гэх нэрээрээ олны танил болсон УИХ-ын гишүүн Б.Ундармаатай холбоотой үйлдлийг цагдаа, АТГ-ынхан шалгаж эхэлжээ. Тэрбээр “Нью даниста рөүд энд констракшн”, “Эрдэнэ зам” гэх хоёр компанийг өөрийн эзэмшлийн компани, одоогийн эзэмшигчид нь хууль бусаар залилан авсан гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст өргөдөл гаргасан юм байна.

Харин дээрх хоёр компанийн одоогийн эзэмшигчид нь “УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуурамч баримт бүрдүүлэн бидний хөрөнгийг булаах гэлээ” гэсэн гомдол гаргажээ. Цагдаа, АТГ-ынхны шалгалтын явцад Б.Ундармаа тэргүүтэй “Бишрэлт” группийнхэн ОӨУБЕГ-аас шаардлага хангахгүй баримтаар гэрчилгээ гаргуулж авсан байж болзошгүй нөхцөл байдал тодорхой болж буй гэнэ. Тухайлбал, дээрх газарт нотариатаар батлуулаагүй бичиг баримтыг авах ёсгүй атал “Бишрэлт”-ийнхний өгсөн тийм баримтад тулгуурлан гэрчилгээ олгосон гэнэ.

Тиймээс эрх мэдэл, албан үүрэгтээ хайнга хандсан ОӨУБЕГ-ынхныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн байна. Нэхэмжилж буй “Нью даниста рөүд энд констракшн”, “Эрдэнэ зам” гэсэн компаниа УИХ-ын гишүүн Б.Ундармаа ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй байдаг юм билээ.

Тэрбээр 2016 онд гаргасан дээрх мэдүүлэгтээ нэг тэрбум 15 сая төгрөгийн орлоготой, “Бишрэлт холдинг”, “Бишрэлт пропертиз”, “ Капитал банк, Монгол эм импекс концерн, “Веллмарт” гэсэн 26 компанийн хөрөнгө оруулагч гэдгээ бүртгүүлсэн байдаг юм. Тэдний дунд нэхэмжилж буй хоёр компанийн нэр дурдаагүй юм. Энэ хэргийг хэрхэн шийдэгдэхийг бид эргэн мэдээлэх болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай