"АНУ-д зорчихдоо Монголчууд хувиа хичээсэн зангаа засаж чадвал H-2 виз зөвшөөрөгдөнө"

"АНУ-д зорчихдоо Монголчууд хувиа хичээсэн зангаа засаж чадвал H-2 виз зөвшөөрөгдөнө"

АНУ-ын ЭСЯ, ГХЯ-тай хамтран “Хариуцлагатай аялагч” олон нийтэд хандсан кампанит ажил эхлүүлж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээ өнөөдөр Чингис Хаан нисэх буудалд боллоо. 

АНУ-ын Элчин сайд хадагтай Женифер Зимдал Галт: Элчин сайдаар ажиллаад хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хоёр талт болон олон талт чухал асуудалтай нүүр тулж байлаа. Эдгээр асуудлаас дахин дахин сөхөгдөж байдаг асуудал бол Монгол Улс АНУ-тай болон бусад гуравдагч улс орнуудтай аялах аялалыг аль болох хөнгөвчлөх юм. АНУ-д өдөр бүр олон мянган хүн зорчих хүсэлт тавьдаг. Тэдгээрийн дунд Монгол Улс багтдагт бидний зүгээс баяртай байна. Гэсэн хэдий ч бидний зүгээс хил хязгаараа хамгаалах үндсэн үүрэгтэй байдаг учир АНУ-д аялах аялалыг маш хариуцлагатай, хуулийн дагуу болохыг хүсэж байна.

Та бидний хүсэл зорилгын дагуу хууль ёсны аялалыг хөнгөвлөх асуудалд олон талын хүчин чармайлт шаардагдах болно. Үнэнийг хэлэхэд АНУ-г зорьсон олон Монгол хүн хууль ёсоор зорчдоггүй визний хугацааг хэтрүүлдэг, АНУ-д үлддэг, аяллын зорилгоо буруу мэдүүлдэг, зөвшөөрөгдөхгүй үйл ажиллагаа явуулдаг, ажил эрхэлдэг  зэрэг бодит баримтууд  байсаар байна. 2016 оны байдлаар 10 мянган монгол хүн АНУ-г зорьсоноос

  • 8 хувь нь визний хугацааг хэтрүүлсэн.
  • Оюутнуудын 20 хувь нь сургалтын хөтөлбөр дууссан хойно АНУ-д үлдсэн
  • 20 хувь нь зөвшөөрөлгүй ажил эрхэлдэг.

Үүний уршгаар манай улсын виз авах улам хүндрэлтэй болдог. Монголчууд хувиа хичээсэн зан битгий гаргаасай. Хувь хүний үйлдэл олон нийтэд нөлөөлөх хүчтэй байдаг.  Хэн нэг монгол хүн зөрчил гаргаснаараа бусдынхаа хаалгыг хааж байгаа юм. Энэ болзошгүй аюулыг тооцоолж, хариуцлагатай аялвал виз гарах нь яваандаа хөнгөвчлөгдөх болно. 

АНУ-ын Элчин  Сайдын Яамны консул П.Спэлберг: "Монголчууд визнийхээ журмыг зөрчөөгүй цаг хугацаандаа эх орондоо эргэн ирснээр дараа дараагийнхаа хүний үүд хаалгыг нээж өгөх болно. Мөн АНУ-д зорчих, материалаа бүрдүүлэх хэцүү биш гэдгийг мэдэх юм бол зуучлагчдад мөнгөө алдахгүй юм. Тийм учраас албан ёсны эх сурвалжаас мэдээллээ авч, брокеруудыг ажилгүй болгох хэрэгтэй. АНУ руу визний журмын дагуу, хугацаандаа яваад ирсэн Монголчууд ч бас олон бий. Энэ жишгээр асуудалгүй зорчсон тохиолдолд АНУ-ын зүгээс H-2 визний ангиллыг тун удахгүй хүлээн зөвшөөрөх боломжтой. Энэ төрлийн визээр урт хугацаанд АНУ-д ажиллах боломжтой бөгөөд зорчигчоос мэргэжлийн зэрэг шаарддаггүй гэдгээрээ онцлог юм" гэв.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (26)

Илгээх

Энэ тухай