Виз зуучлагчдад мөнгө бүү алдаарай

Виз зуучлагчдад мөнгө бүү алдаарай

АНУ-ын Элчин сайдын Яам  Консулын Хэлтэсээс виз гаргаж өгнө гэж амлаж буй хувь хүн болон байгууллагад хандаж, тэдэнтэй холбогдохгүй байхыг анхааруулж байна.

АНУ-ын Элчин сайдын Яам аливаа виз зуучлагч хувь хүн болон байгууллагатай хамтарч, тэднийг дэмжиж ажилладаггүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Тэдгээр виз зуучлагчид АНУ-ын Элчин сайдын Яам болон визний шийдвэрт нөлөөлөх ямар ч боломжгүй байдаг. Тэд виз гаргаж өгнө гэж амлан иргэдээс их хэмжээний мөнгө шаарддаг байна.

АНУ-ын визтэй холбогдолтой бүх мэдээллийг үнэ төлбөргүйгээр ЭСЯ-ны https://mn.usembassy.gov/mn/visas-mn/ болон

https://mn.usembassy.gov/mn/ цахим хуудаснуудаас англи болон монгол хэл дээр авах боломжтой.

Танд хууль бус визний үйл ажиллагааны талаар ямар нэг мэдээлэл байвал UlaanbaatarFPU@state.gov хаягаар захидал ирүүлж мэдэгдэх боломжтой байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай