Оросын од М.Галкин, Монголын од С.Жавхлангийн эхнэр, хүүхдүүд

Дуурийн театрт танил эмэгтэй ганган улаан хүрэн дээлээр гоёсон явахыг хараад сонирхож асуухад “Эрдэнэчимэгийн загварын дээл. Яагаа вэ, УИХ-ын гишүүн С.Жавхлангийн эхнэр” гэсэн юм. Авьяастай, уран гартай бүсгүй юм гэсэн бодол төрлөө. Аав ээж хоёр нь хоёулаа дуучин, ийм авьяастай эцэг эхийн хүүхдүүд мөн тийм байх болов уу гэсэн бодол орж ирлээ л дээ. Бодолд хязгаар байх биш.

Саяхан Оросын од М.Галкин, түүний эхнэр алдарт дуучин Алла Пугачёва нарын ихэр үр Гарри, Елизавета хоёр дөрвөн нас хүрч, төрсөн өдрийг нь даруухан тэмдэглэглэсэн тухай уншиж байсан болохоор эдгээрийг хооронд нь сүлэн бодсон хэрэг.

Алла, Максим хоёрын охин, хүү хоёр эгдүүтэйн дээр охин нь хоёр ой хүрэв үү, үгүй юу гоёж гоодож эхэлсэн, одоо дөрвөн настай тэрбээр загвар үзүүлэх, дуулж бүжиглэхийг үзүүлж өгдөг. Харц, донж маяг яг л Алла. Биологи, ген, авьяас гэж цаанаасаа нарийн юм даа. Оддын тухай зэрвэсхэн бодлоос үүдсэн зурган мэдээлэл хүргэхээр шийдсэнээ ийнхүү тайлбарлав.

УИХ-ын гишүүн С.Жавхлан, түүний гэргий дуучин Г.Эрдэнэчимэг нар Ж.Үжингүнж, Ж.Өдрийнцолмон гэдэг хоёр охин болон нэгхүүтэй гэдгийг хүмүүс мэднэ.

М.Галкин, А.Пугачёва нарын ихэр үрс энэ оны есдүгээр сард дөрвөн нас хүрсэн. 41 настай аав, 68 настай ээжийн биологийн хүүхдүүд, өөр эх тээж төрүүлсэн хүү, охин хоёр ийнхүү эрүүл саруул энх тунх амьдарч байгаа билээ.

Сонирхуулахад Алла одоогоос 15 жилийн өмнө, Максимтай цуг байдаг болж эхэлсэн даруйдаа анагаахын орчин үеийн технологиор өндгөн эсээ хөлдөөлгөж, ”үр хүүхэд хийлгүүлсэн”-ийг хүүхэд тээж төрүүлж өгдөг эмэгтэй “үйлдвэрлэсэн” юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай