"Дэлхийн мисс"-д оролцох Ц.Энхжингийн бичлэг Youtube-дэх хандалтаараа тэргүүлж байна

"Дэлхийн мисс"-д оролцох Ц.Энхжингийн бичлэг Youtube-дэх хандалтаараа тэргүүлж байна

"Hero Entertainment"-ийн уран бүтээлчдийн хийсэн "Дэлхийн мисс"-д оролцох Ц.Энхжингийн бичлэг

Miss World тэмцээний зохион байгуулагчид албан ёсны Youtube сувгаараа оролцогчдын танилцуулгыг цацжээ.  "Дэлхийн мисс 2017" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжингийн видео танилцуулга Youtube-д цацагдсан даруйдаа 24 цагийн дотор 23 мянга гаруй хүн үзсэн нь одоогоор хамгийн өндөр хандалттай байна. 

Өнгөрсөн жил Дэлхийн миссд эх орноо төлөөлөн оролцсон  А.Баярцэцэг  "Олон нийтийн санал асуулга буюу масс хандалт"-аар тэргүүлж 120 гаруй орны гоо бүсгүйчүүдээс 11 дүгээр байрт шалгарч байсан. Угтаа олон улсын миссийн тэмцээнд амжилт үзүүлэх орнуудын таамаглалыг гаргадаг дэлхийн хамгийн томоохон сайт болох Missosology-д Монгол Улсыг гуравдугаар байрт жагсаан оруулсан. Гэсэн ч  хүн амын тоо багатай учраас санал асуулга дээр түрүүлж чадахгүй байх магадлалтай хэмээн бичиж байсан ч гурван сая хүн амтай Монгол Улсын иргэд  саналаа идэвхтэй өгч А.Баярцэцэгийг энэхүү амжилтад хүрэхэд нөлөө үзүүлж чадсан. 

Тэгвэл Монгол улсаа  төлөөлөн явсан үзэсгэлэнт бүсгүй Ц.Энхжингээ  дэмжиж, өнгөрсөн жилийн амжилтаа давтах боломж Монголын ард түмэнд бий. 

Тиймээс энэхүү видеог LIKE дарж шэйрлэхээс гадна Mobstar аппликейшн ашиглаж саналаа өгч дэмжээрэй!

Mobstar аппликейшнийг татаж авах /playstore, appstrore/-> Facebook эсвэл Google хаягаар нэвтрэх-> Search хэсэгт Enkhjin Tseveendash гэж бичиж хайх-> Enkhjin Tseveendash хаяг гарч ирмэгц хуруугаа баруун тийш эргүүлэн саналаа өгөх.

 "Дэлхийн мисс 2017" тэмцээн БНХАУ-ын Санья хотод ирэх сарын 18-ны өдөр болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай