2018 оны "Пёнчан"-гийн өвлийн олимпийн танилцуулах тоглолт болно

“АЙ ЭЙЧ СИ” ХХК-аас жил бүр зохион байгуулдаг “K-Cover Dance” тэмцээн нь энэ удаа БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2017 оны аравдугаар сарын 15-ны өдөр 13.00 цагт Улаанбаатар Палас концертийн их танхимд болох гэж байна. Тэмцээний ивээн тэтгэгчээр Солонгос олон улсын их сургууль болон БНСУ-ын нуруу нугасны Олон улсын "НЭ" эмнэлэг оролцож байна. Энэ удаагийн тэмцээнийг БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “K-Cover Dance” тэмцээний дараа 15.00 цагт 2018 оны “Пёнчанг”-ийн өвлийн олимпийн танилцуулах арга хэмжээний тоглолт болох ба тоглолтонд БНСУ-ын алдарт жүжигчин Сонгхүн, “The King” хамтлаг болон тус байгууллагын элч дуучин С.Гантогоо нарын тоглолтыг үнэ төлбөргүй үзэх боломжтой аж.

Дашрамд сонирхуулахад, “Ай Эйч Си” ХХК нь  2011 оноос хойш жил бүр энэхүү тэмцээнийг зохион байгуулж ирсэн бөгөөд БНСУ-д тэтгэлгээр суралцах боломж, зөөврийн компьютер гэх мэт шагналын сантай Монголын өсвөр үеийн залуучуудад зориулсан тэмцээн юм. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай