Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: АНУ-ын визийн асуудлаарх кампанит ажлын нээлтийн арга хэмжээ болно

10 дугаар сарын 13-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 286 дахь өдөр бөгөөд он дуусахад 79 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 1 хэмийн дулаан бол шөнөдөө -7 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 23, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2463.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 375.00, вон 2.17 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. “Гэмтэл согог судлалын орчин үеийн оношлогоо эмчилгээ" сэдэвт гэмтэл согог судлалын үндэсний XIX чуулган 09.00-15.00 цагийн хооронд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 8 давхрын хурлын зааланд болно.
  2. Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “ХЭРГИЙН ГАЗАР” нэгдсэн арга хэмжээг санаачлан 10.30 цагт “Буянт-Ухаа 1” хорооллын урд автозамын хажууд зохион байгуулна.
  3. Улаанбаатар хотын аварга шалгаруулах Ахмадын хөлбөмбөгийн тэмцээний хаалтын ажиллагаа 13.00 цагт "Эрчим" клубын задгай талбайд болно.
  4. The Corporate Hotel & Convention Centre-т 10.30 цагаас Улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 70 жилийн ойн хүндэтгэлийн баярын хурал, концерт болно. Арга хэмжээнд нийслэлийн бүх удирдлагууд оролцоно.
  5. ГХЯ, АНУ-ын ЭСЯ-наас хамтран хэрэгжүүлж буй АНУ-ын визийн асуудлаарх кампанит ажлын нээлтийн арга хэмжээ 15.00 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудлын Дотоодын нислэгийн хэсэгт болно.
  6. 10.00-17.00 цагийн хооронд Blue Sky-ийн 3 давхарт "БНСУ-ын Эрүүл мэндийн аялал жуулчлалын танилцуулга" ээлжит арга хэмжээ болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Тайланд улсад Цагдаагийн баяр тохиож байна.
  2. 1995 оны энэ өдөр BTS хамтлагын гишүүн Jimin(Park Ji-Min) мэндэлжээ.
  3. 1989 оны энэ өдөр Secret хамтлагын гишүүн Jeong Hyo-Sung мэндэлжээ.
  4. 1990 онд Ливаны иргэний дайн төгсгөл болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай