ЗУРХАЙ: Үсээ засуулбал эд элэл, идээ ундаа элбэгшинэ

Аравдугаар сарын 13-ны баасан гариг. Билгийн тооллын 23. Түлэх барилдлагатай харагчин тахиа өдөр. Өглөө нар 07.08 минутанд мандан, орой 18.08 минутанд жаргана.

Уг өдөр үхэр, могой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр гэмтнийг гэсгээх, шүүх, зарга үүсгэх, мэргэ төлөг тавих, мэс засал хийлгэх, лус тахих, зүүн зүгт явах, буг зэтгэрийг дарах, газрын үүд боох зэрэг үйлд сайн. Мал агтлахад, хурал зөвлөгөөн хийх зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үсээ засуулбал эд элэл, идээ ундаа элбэгшинэ. Элэг, сүүж, хөлөндөө мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай