ФОТО: Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг Төв талбайгаас аваарай

“Өвөлд бид бэлэн” өдөрлөг яг одоо Сүхбаатарын талбайд болж байна. Автотээврийн үндэсний төвөөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийсэн ажил болон хийх ажлынхаа талаар мэдээлэл өгч, өвөлжилтийн бэлтгэл ажлааы олон нийтэд танилцуулах үүднээс “Өвөлд бид бэлэн” нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулж байна. 
 
Өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцож байна.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ БҮРЭН ХАНГАГДСАН
 
Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуйн нэгж байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд үндсэн гурван ажил хийсэн гэнэ. Нэгдүгээрт, улс, хот хооронд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй нийслэл хотод байршилтай 22 аж ахуйн нэгж байгууллагын 372 тээврийн хэрэгслийг шалгажээ. Шалгалтаар 90-ээс дээш хувьтай долоо, 90-80 хувьтай 14, 80-78 хувьтай гэж дүгнэгдсэн нэг аж ахуйн нэгж байсан аж. Хоёрдугаарт, тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт оруулах хуваарийн дагуу энэ сарын 10-ны байдлаар хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн 930 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагджээ. Гуравт, “Хууль бус тээвэрлэлттэй тэмцье” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн газартай хамтран орон нутгийн пост, чиглэлүүдэд 24 цагийн хяналт явуулжээ. Мөн Автотээврийн хяналтын мэргэжилтнүүдийн улсын хэмжээнд хийсэн шугам замын хяналт шалгалтаар 93465 тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчил гаргасан 4836 тээврийн хэрэгслийн жолоочид холбогдох арга хэмжээ авч, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулсан гэж байв.
 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай