Нийслэлийн эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар хэлэлцэнэ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаан өнөөдөр 15.00 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А зааланд болно. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Газар эзэмших эрх шилжүүлэх  /Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн эзэмшил газраас 6000 м2 газарт ажилчдын 512 айлын орон сууц, 250 хүүхдийн цэцэрлэг барих зориулалтаар шилжүүлэх/, Ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын зөвшөөрлийн хугацаа сунгах,  Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх /Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хороо, цэцэрлэгийн 3 барилга, 171 барилгын гадна шугам сүлжээ, Чингэлтэй дүүргийн 16, 17 дугаар хороо, бага сургууль цэцэрлэг, цэцэрлэгийн барилга, Ус дулаан дамжуулах төвийн барилга/, Хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай