ТАНИЛЦ: Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд нэр дэвшигчид

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдах Шинэ Засгийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн нэрсийг өргөн барьсан.Тус эрхмүүдийн товч намтрыг танилцуулж байна.

  • Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Г.Занданшатар - Монгол Улсын Их Хурлын Гишүүн

Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод буй. Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн. АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх.

Боловсрол

1987 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуульд (Одоо Байгалийн Улсын их сургууль) элсэж, санхүү-зээлийн эдийн засагч мэргэжлээр 1992 ондтөгсгөсөн. 1992-98 онд Швед, АНУ, Герман, Франц, Энэтхэг улсуудад банк санхүү, бизнесийн удирдлагын дунд, урт хугацааны сургалтуудад хамрагдаж байв. 2002-2004 онд Нидерландын Маастрихтын их сургууль, Монголын Бизнес Хөгжлийн агентлагийн хамтарсан магистрын хөтөлбөрт суралцаж дүүргэжээ.

Улс төрийн гараа

1998 оныг хүртэл тэрбээр ямар нэгэн улс төрийн намын харъяалалгүй байсан бөгөөд Санжаасүрэнгийн Зоригийг бусдын гарт хэрцгийгээр амь үрэгдсэний маргааш буюу 1998 оны аравдугаар сарын гуравны өдөр МАХН буюу одоогийн Монгол Ардын Намд элссэн гэдэг. Ингээд зургаан жилийн хугацаанд намын клуб, залуучуудын байгууллагад ажиллаж байгаад 2004 онд  УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн долдугаар тойргоос нэр дэвшиж ялалт байгуулжээ.

Түүнчлэн 2008 оны сонгуульд дахин нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр улиран сонгогдов. Тухайн үед гурван мандаттай байсан Баянхонгор аймгаас тус хоёр сонгуульд МАХН-аас ганцхан хүн ийнхүү дараалан ялсан нь Г.Занданшатар байсан юм.

Тэрбээр 2005-2010 онд МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч байсан бөгөөд 2010 онд тус холбоог өөрчлөн зохион байгуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр “Нийгмийн Ардчилал-Монголын залуучуудын холбоо” болгон нэр,  логог өөрчилж, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлжээ.

 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж - Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Монгол Улсын Их Хурлын Дэд Дарга

Боловсрол

1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1981 онд Ленинград хотын Улсын Их Сургуулийг хууль мэргэжлээр тус тус дүүргэсэн.

Ажил

1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч, 1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтнээр ажиллаж ирсэн.

Мөн тэрээр 1992-1996, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга, 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2008-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан. 2016 оны Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулиар  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар ажиллаж байна.

  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар - Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Төсвийн Байнгын Хорооны Дарга

Төгссөн сургууль, мэргэжил

1986 онд  Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль

1991 онд  ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр

1998 онд  Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан

1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш

1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч

2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх

2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

Шагнал

2005 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан

2006 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл

2006 онд Алтангадас одон

  • Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн - Монгол Улсын Их Хурлын Гишүүн

Төгссөн сургууль, мэргэжил: 

1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль 

1989 онд ЗХУ-ын Украины Харьковын Политехникийн дээд сургууль 

1994 онд Удирдлагын академи Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр 

1998 онд Япон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн

Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны магистр,  Удирдахуйн ухааны магистр 

Ажилласан байдал: 

1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер

1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн

1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга

1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга

2000-2005 онд Санхүү эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга

2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх

2005-2008 онд БСШУЯ-ны Санхүү эдийн засгийн газрын дарга

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2010 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа - Монгол Улсын Их Хурлын Гишүүн

Мэргэжил, боловсрол

1992 онд Эрхүү хотын Улсын багшийн их сургуулийг багш, түүхч мэргэжлээр төгсөв

1992 онд МУИС-ийн Ховд дахь салбарт багш

1993 онд Ховд аймгийн ЗДТГ-т мэргэжилтэн

1994 онд Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн

1995 онд Ховд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн

2004 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын мэргэжлээр төгсөв

Ажил

1996 онд Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга

1998 онд Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч

1999 онд Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга

2000 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга

2004 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга

2006 онд Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга

2008 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга

2009 онд Тагнуулын академийг эрх зүйч мэргэжлээр төгсөв

2013 онд Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч

2016 онд Монгол улсын их хурлын гишүүнээр сонгогдов

  • Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ - Монгол Улсын Их Хурлын Гишүүн

Боловсрол

1983 онд 75 дугаар дунд сургууль

1983-1984 онд Хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургууль

1984-1989 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль

1995-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль

Ажил

1990-1992 онд ОХУ-ын Южно-Сахалинск хотын "Рыбкооп" улсын үйлдвэрын менежер

1992-2000 онд "Ашид-Эрдэнэ" ХХК-ийн захирал

2000-2004 онд Дэд бүтцийн яамны харъяа Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлагийн Авто Тээврийн газрын дарга

2007-2008 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга

2008-2012 онд Зам Тээвэр, Барилга Хот Байгуулалтын Яамны Төрийн нарийн бичгийн дарга

2012 - 2016 онд Булган аймгийн Монгол ардын намын дарга

2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон

  • Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл - Монгол Улсын Их Хурлын Гишүүн

Боловсрол

1971 - 1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль

1973 - 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникум

1985 - 1990 онд Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

Албан тушаал

1982 - 1985 онд МРТУХорооны харъяа гэрэл зургийн газрын Өнгөт зургийн лаборант

1991 - 1992 онд Монголын Үндэсний телевизийн Ахлах редактор

1990 - 1991 онд Монголын Үндэсний телевизийн Сурвалжлагч-редактор

1993 - 1994 онд Монголын Үндэсний телевизийн Хариуцлагатай редактор

1995 - 1996 онд "ММ" агентлагийн захирал

1997 - 1999 онд "ММ" агентлагийн Ерөнхий редактор

1999 - 2000 онд "ММ" агентлагийн захирал

2000 - 2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцийн редактор

2003 - 2005 онд ТВ5 Телевизийн захирал

2005 - 2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

  • Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар - Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Хүний Эрхийн Дэд Хорооны Дарга

Боловсрол

Төрийн албанд 20 жил ажиллаж буй тэрээр У.Хүрэлсүхийг сонгодог МАН-ын бага хурлын үеэр намын генсект хүчтэй яригдаж байсан. Өмнө нь Н.Багабанди, Н.Энхбаяр нарын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд. МАН-ын засгийн газарт Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан хугацаандаа ч холбогдож шалгагдах зүйлд орооцолдоогүй аж. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Австралийн Үндэсний их сургуулийг төгссөн. ХБНГУ, Голланд, Швейцар, АНУ-ын Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Монгол Ардын Намын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн.

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар - Монгол Улсын Их Хурлын Гишүүн

Боловсрол

1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль

2005 онд ШУТИС-ийн КТМС-н Бизнесийн удирдлагын бакалавраар төгссөн.

Албан тушаал

2003 - 2006 онд “Эй Би Си Девелопмент” ХХК-ийн Ерөнхий захирал

2003 оноос одоог хүртэл “Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн

2008 - 2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч

2009 - 2013 онд Монголын Чөлөөт Бөхийн Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч

2006 - 2013 онд “Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк”-ны ТУЗ-ын дарга

2012 оноос одоог хүртэл Монгол бөхийн аваргуудын зөвлөлийн дарга

2012 оноос Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын Намын хороон дарга, МАН-ын бага хурлын гишүүн

2013 оноос Монголын Спортын Барилга Байгууламжийн Холбооны Ерөнхийлөгч

2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэл хариуцсан Нарийн бичгийн дарга

2012 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

  • Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг - Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Агаарын Бохирдлыг Бууруулах Дэд Хорооны Дарга

Боловсрол

1987 онд Чехословак улс, Хөнгөн үйлдвэрийн дээд сургууль, эсгүүрчин, зохион бүтээгч мэргэжлээр төгссөн

1997 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлагаар төгссөн

2001 онд Хөдөө аж ахуйн их сургууль, эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгссөн

Албан тушаал

1989 онд Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт мастер

1992 онд Зэвэг хоршооны дарга

1999 онд Кёкүшюзан хөгжил сан ТББ-ын гүйцэтгэх захирал

2004 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч

2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга

2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайд

2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон

2016 онд УИХ дах Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар сонгогдсон.

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг - Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Тогтвортой Хөгжлийн Зорилгын Дэд Хорооны Дарга

Боловсрол

1964 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10-н жилийн дунд сургууль

1986 онд Монгол Улсын Их Сургууль

2005 онд “Отгонтэнгэр” их сургуулийг тус тус дүүргэсэн.

Албан тушаал

1986-1990 онд Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комиссын мэргэжилтэн

1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Нийгэм, эдийн засгийн хэлтсийн дарга

1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч

1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга

1997-2000 онд Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны дарга

2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд

2009-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэд дарга, ерөнхий менежер

2010 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх

2011 онд МАН-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга

2013 онд МАН-ын НБХГ-ын даргаар томилогдов

2014 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд

2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат - Монгол Улсын Их Хурлын Гишүүн

Боловсрол

2000 онд Техникийн их сургуулийг санхүүгийн менежмент мэргэжлээр төгсөв

2001 онд Техникийн их сургуульд магистрын зэрэг хамгаалав

Албан тушаал

2000 онд Мобиком корпорацид мэргэжилтэн

2003 онд "Таван богд” ХХК-ийн ажилтан

2005 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал

2010 онд Улсын Их Хурлын гишүүний туслах

2012 онд Трансинконсулт” ХХК-д ажиллав

2015 онд “Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирал

2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга

2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

  • Монгол Улсын Шадар сайдаар Ө.Энхтүвшин - Монгол Улсын Их Хурлын Гишүүн

Боловсрол

1966-1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын дунд сургууль

1976-1980 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхч, Түүхийн багшаар бакалавр

1985-1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны Академийг төгссөн.

Албан тушаал

1980 - 1986 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтын Эрдэм шинжилгээний Дэд ажилтан

1989 - 1990 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтын Эрдэм шинжилгээний Ахлах ажилтан

1990 - 1995 онд "Ардын эрх" сонины Парламентын тоймч, Хэлтсийн эрхлэгч, Хариуцлагатай нарийн бичгийн дарга

1995 - 1996 онд Монголын Радио, Телевизийн Хэрэг эрхлэх Газрын дарга

1996 - 1997 онд "Үнэн" сонины Ерөнхий эрхлэгч

1996 - 1997 онд Улаанбаатар хотын МАХН-ын хорооны Дарга

2000 - 2004 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дарга

1996 - 2005 онд МАН-ын Нарийн бичгийн дарга

2006 - 2007 онд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Сайд

2008 - 2010 онд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

2011 - 2012 онд МАН-ын УИХ дахь Бүлгийн дарга

2012 - 2013 онд МАН-ын дарга 

2000 оноос УИХ-ын гишүүн

  • Батлан хамгаалахын сайд Н.Энхболд - Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны Дарга

Боловсрол

1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль

1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийг Инженер- эдийн засагч

1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль

1996 онд Австрали улсын Сиднейн их сургуульд магистр зэрэг хамгаалсан.

Албан тушаал

1979 - 1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцийн эдийн засагч

1980 - 1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэсийн ахлах мэргэжилтэн

1986 - 1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын Орлогч дарга

1990 - 1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн Ерөнхий захирал

1993 - 1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх

1997 - 2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга

2006 - 2007 онд Гадаад хэргийн сайд

2007 - 2008 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын Дэд дарга

2012 - 2013 онд УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга

2000 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

  • Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан (Монгол Улсын Их Хурлын Гишүүн) нар нэр дэвшээд байгаа юм.

Боловсрол

1976 онд Монгол улсын их сургууль, авто инженер мэргэжлээр төгсөв

1990 онд ЗХУ, Москва хотын Нам ын дээд сургууль, улс төр судлаач мэргэжлээр төгсөв

Албан тушаал

1976 онд Улаанбаатар хотын Автобус баазад инженер

1978 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга

1990 онд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төрийн байгуулалтын хэлтсийн дарга

1991 онд Гадаад худалдааны “Өркен” ХХК-г үүсгэн байгуулав

1994 онд “Жол” ХХК-г үүсгэн байгуулсан

2000 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга

2009 онд Тэргүүний замчин цол тэмдгээр шагнагдав

2012 онд УИХ дахь МАН-ыг бүлгийн ажлын албаны зөвлөх

2014 онд Аж үйлдвэрийн яамны дэд сайд

2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай