ЗУРХАЙ: Үсээ засуулбал идээ ундаа элбэг болно

Аравдугаар сарын 12-ны пүрэв гариг. Билгийн тооллын 22. Хотол чуулган барилдлагатай хар бич өдөр. Өглөө нар 07.07 минутанд мандан, орой 18.10 минутанд жаргана.

Уг өдөр хулгана жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр арилжаа наймаа хийх, хуримтлалын сан байгуулах, үнэт эд эдлэл худалдан авах, өр зээл авах, зар сурталчилгаа явуулах, шинэ санаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлэх зэрэг бусдыг өөртөө эрхшээх үйл болон дэлгэрүүлэх үйлийг эхлэх, бүжиг наадам хийх, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод тарих, сүм дуганыг сэргээх, равнайлах, тойн хувраг болох, төмрийн үйл хийх, урлан бүтээх үйлд сайн. Шинэ хувцас эсгэх, өмсөх, чимэг зүүх, үхэгсдийн үйл үйлдэх зэрэгт муу.

Өдрийн сайн цаг ньхулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал идээ ундаа элбэг болно. Бөөр, чих, гадар шагайдаа мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай