Сансарт аяганаас кофе уужээ

Олон улсын сансрын станц (ОУСС)-ын 53 дахь багийн гишүүн, Европын сансрын агентлагийн итали нисэгч Паоло Несполи сансарт аягнаас кофе уужээ. Жингүйдлийн орчинд шингэн зүйлийг аягалж уух боломжгүй. Гэхдээ П.Несполи олон улсын кофены өдрийг тэмдэглэн ийнхүү “боломжгүй” үйлдэл хийжээ.

Ингэснээр ОУСС-д бас нэгэн амжилт тогтоосон байна. Тэрбээр твиттер хуудсандаа “Би дэлхий дээр байдаг шигээ кофег хүссэн хэмжээгээрээ ууж чадсангүй, нөхцөл байдалдаа тохируулан хэд балгалаа” гэсэн байна. Энэ нь зөвхөн миний сониуч зангаас, кофе уух хүслээс шалтгаалаагүй. Шингэн төлөвт байгаа зүйл сансарт “биеэ хэрхэн авч явдгийг” туршсан бидний нэг ажил байлаа” хэмээн бичжээ.

Дашрамд дурдахад, сансарт анх удаа аяганаас кофе уусан Италийн сансрын нисэгч энэ хүн өдгөө 60 настай. Энэ нь тус салбарын бас нэгэн амжилт юм. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар сансрын хамгийн ахмад нисэгч хэмээн түүхэнд бичигдсэн аж. “Союз МС-05” хөлгийн гишүүн болох ОХУ-ын сансрын нисэгч Сергей Рязанский, НАСА-гийн Рэндольф Брезник, Европын сансрын агентлагийн П.Несполи нар өнгөрсөн долдугаар сарын 28-нд дэлхийгээс хөөрч, нэг өдрийн дараа ОУСС-д хүрсэн юм. Тэд 139 хоног ажиллах томилолттой бөгөөд нэг сар гаруйн дараа дэлхийд буцаж ирнэ.

П.Несполи бол Италийн тав дахь сансрын нисэгч бөгөөд 50 настайдаа буюу 2007 онд анх удаа сансарт нисэж, 15 хоног ажилласан юм. Тухайн үед задгай сансарт хоёр удаа гарсан Америкийн хоёр нисэгчийн аюулгүй байдлыг станцын дотроос ханган, хянах үүрэг гүйцэтгэжээ.

Үүнээс гурван жилийн дараа хоёр дахь удаагаа сансарт ниссэн бөгөөд тэнд ажилласан хугацаа нь нийт 159 хоног, 7.16 цаг болсон. Энэ нь Италийн сансрын нисэгчдийн дээд амжилт болоод байна. Харин кофе чанагч машиныг Италийн сансрын эмэгтэй нисэгч Саманта Кристофоретти 2014 онд сансар дахь дэлхийн оффист хүргэжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай