АТГ-аас тендерийн хар жагсаалт гаргана гэв

АТГ-аас тендерийн хар жагсаалт гаргана гэв

Тендерт оролцоод ажлаа хийдэггүй атлаа мөнгийг нь луйвардчихдаг, хийсэн ажил нь чанаргүй аж ахуйн нэгжүүдийн хар жагсаалт гаргахаар болсноо АТГ-ын дарга Х.Энхжаргал Олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэрээ мэдээлжээ.

Тус зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэн “Авлигын эсрэг хууль тогтоомжийг сайжруулах чиглэлээр танай байгууллага ямар санал, санаачилга гаргав” гэсэн асуултад тэргүүн комиссар Х.Энхжаргал “Бидэнд олон санаа санал бий. Өмнөх Олон нийтийн зөвлөлийнхнөөс саналыг нь авч байсан. Одоо та бүхнээс ч санал авна. Бид олон зүйл санаачилж хийе гэж буй. Жишээ нь, хар жагсаалт байна” гэжээ.

Сангийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбогдуулан хар жагсаалт гаргасан ч түүнийх нь хугацаа дуусаад удаж байгаа гэнэ. Одоогоор хар жагсаалтад 170 гаруй байгууллага байдаг юм билээ.

АТГ-ын даргын хэлснээс үзвэл, хар жагсаалтад зөвхөн аж ахуйн нэгж, компанийг оруулах нь хангалтгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагад тендер сонгон шалгаруулахад А3 сертификаттай хүн заавал оролцдог, тэр хүний шалгаруулсан тендер, худалдан авах ажиллагаа будлиантай байх юм бол тухайн албан тушаалтныг хар жагсаалтад оруулах гэнэ.

Аль нэг аймаг, яам, агентлагийн тендер, худалдан авах ажиллагаанд тэр хүн дахиж оролцох эрхгүй байхаар журмыг нь өөрчлөх саналаа АТГ-ын дарга гаргаад буй аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай