72.4 сая төгрөгийн хохирлыг барагдуулжээ

72.4 сая төгрөгийн хохирлыг барагдуулжээ

Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд итгэх олон нийтийн хандлага сайжирч, зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэхээр иргэд, байгууллагаас ирүүлэх өргөдөл, гомдлын тоо нэмэгджээ. Тус хороонд энэ оны эхний есөн сарын байдлаар 184 өргөдөл, гомдол ирж, нийт 72.4 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулж, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд болон үйлчлүүлэгчдийн хооронд гарсан маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх, хэрэглэгчид, хөрөнгө оруулагчдын эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг улам эрчимжүүлэх үе шаттай арга хэмжээ авч эхэлсэн гэнэ. Хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах нь Санхүүгийн зохицуулах хорооны үндсэн чиг үүргийн нэг юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай