Япончууд өөрсдөө "царай муутай" машин унадаг

 Япончууд өөрсдөө "царай муутай" машин унадаг

Наран улсад үйлдвэрлэсэн машинтай дэлхийн хаана ч тааралдаж болно. Гэхдээ арлынхан өөрсдөө экспортонд гаргадаг машинаа унадаггүй нь гайхалтай. Тэдний хөл дүүжилдэг унаа нь монголчуудын төсөөллөөр жинхэнэ “аймшиг” юм. Хотын гудамжинд нь манайх шиг том үнэтэй жийп огт харагдахгүй бөгөөд ихэнхи нь  жижиг тэрэг унадаг. Хамгийн өргөн тархсан нь Хонда Жазз.

Японы автомашин үйлдвэрлэгчид болох Ниссан, Хонда, Тойота, Сузуки-гийн дотоод зах зээлдээ зориулан гаргадаг загварууд нь “царай муутайгаараа” алдартай. Бараг бүгдээрээ шахуу авдар шиг дөрвөлжин эд байдаг. Хөнгөн тэргүүд нь жижигхэн ачааны машин шиг зориулалттай байх жишээтэй. Гэхдээ л бүгд шатахуун маш бага иддэг, авсаархан. Ийм машиныг худалдан авахад бараг ямар нэгэн бичиг цаас хэрэггүй гэнэ. Машин худалдан авах гол баримт нь унаагаа тавих зогсоолтой гэдгээ л баталсан бичиг баримт авчрах хэрэгтэй болдог аж.

Японуудын өөрсдөдөө зориулж хийдэг загварууд нь үнэхээр хачирхалтай. Бүр муухай ч юмуу гэмээр.. Nissan, Honda, Toyota, Suzuki бол эдгээр "мангар" загваруудын гол тоглогчид билээ.

Японуудын өөрсдөдөө зориулж хийдэг загварууд нь үнэхээр хачирхалтай. Бүр муухай ч юмуу гэмээр.. Nissan, Honda, Toyota, Suzuki бол эдгээр "мангар" загваруудын гол тоглогчид билээ.

Жинхэнэ япон Ретрогоо унаад явж буй япон эмэгтэй. Бодвол эрт үед өөрөө худалдаж авсан хайртай машин нь байх. Биднийхээр бол шавьж, амьтны нүүр аятай, хачин загвартай байгаа биз.

Японд машин нь 2 хуваагддаг. Бидний мэдэх "Энгийн" машин ба "Хөнгөн" машин. Уг хөнгөн машиныг Key-kary гэж нэрлэх бөгөөд шар номертай байдаг. Худалдаж авахад зогсоолын бичиг болон бусад зүйлс шаардлагагүй. Гол шинж нь "царай муутай", эдийн засгийн үнэмлэхүй хэмнэлттэй, дотроо аль болох багтаамжтай, ачаа ачих, хүн суух боломжийг хангасан байдаг.


Японд ямар ч бол ямар зайг зогсоолоор ашиглаж чадна. Тэнд угаас машин сонин биш харин зогсоол чухал юм.

Америкт пикап, Монголд том жийп, Европт седанууд ноёлдог бол Японд ноёлдог хэлбэрийг та харж байна. Ер нь бол зүгээр л дөрвөлжин амбаар гэхэд болно доо.

 

Эх сурвалж: Moto.mn

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай