Долоо хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас цас орж, шуурч хүйтэрнэ

Долоо хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас цас орж, шуурч хүйтэрнэ

2017 оны 10 дугаар сарын 2-ноос 10 дугаар сарын 9-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Баруун аймгуудын нутгаар: 5-6нд зарим газраар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас цас орно. Салхи 5-нд зарим газраар, 6-7-нд нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 3-4-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаан байх ч 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-8-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд зарим газраар, 7-нд ихэнх нутгаар хур тунадас цас орно. Салхи 5-7-нд зарим газраар 12-14м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 3-5-нд уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 13-18  градус хүрч дулаарах ч 6-наас хүйтэрч 7-8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 

Зүүн аймгуудын нутгаар: 2-нд зарим газраар, 6-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, 7-нд нутгийн баруун хэсгээр, 8-нд ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 6-8-нд зарим газраар 14-16м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурна. 4-5-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 16-21 градус хүрч дулаан байна. Бусад хугацаанд хүйтэрнэ, ялангуяа 7-8-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд зарим нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 3-5нд Арц Богдын өвөр хоолойгоор, 6-8-нд зарим газраар 15-17м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурна. 3-5-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 16-22 градус хүрч дулаан байна. 2,6-нд ихэнх нутгаар сэрүүн байх ч 7-ноос хүйтэрч 8-9-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 9-14 градус дулаан байна.

Эх сурвалж: Ус цаг уур орчны мэдээллийн төв

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай