Хүний мах иддэг ОРОС хосууд олзоо цахим сайтаар олдог байжээ

ОХУ-ын Краснодар хотод хүний мах иддэг хосуудын хэргийг илрүүлж, шуугиан дэгдээсэн. Энэ хэрэгт буруутгагдаж буй 42 настай Наталья Бакшеева болон түүний нөхөр 35 настай Дмитри Бакшеев нарын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн газраас өгчээ. Сэжигтэн Наталья Бекшеева хохирогчдынхоо махаар хийсэн бялууг орон нутгийн хоолны газруудад нийлүүлдэг байсан гэж цагдаагийнханд ярьсан байна. 

Хосуудын ярьснаар тэд 1999 оноос хойш хүний мах идэх болсон бөгөөд энэ хугацаанд багадаа 30 гаруй хүн цааш нь харуулсан бололтой.

Хууль сахиулагчид Өмнөд Оросын цэргийн академийн ойролцоох гэрт нь хийсэн нэгжлэгээр тэдний хөлдөөгчнөөс хохирогчдын мах гарч ирсэн байна.

Хохирогчдын нэг болох 35 настай үйчлэгч Елена Вашрушев сэжигтэн Наталья болон түүний нөхөртэй ойролцоо гэрт амьдардаг байсан бол ихэнх хохирогч эмэгтэйчүүд цахим сайтаар танилцсан бололтой.

Өмнө нь Армийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан Наталья гэртээ бялуу хийж зардаг байсан гэнэ. Тэр ч бүү хэл орон нутгийн нэгэн ресторанд ахлах тогоочоор хүртэл ажиллаж байжээ.

Хүний махаар хооллогч Дмитригийн анхны эхнэр Любов Бакшеевагийн хэлснээр бол нөхрийнх нь зан ааш архинаас хамааралтай байдаг гэж боддог байжээ. Дмитри асрамжийн газар өссөн бөгөөд түүнийг үрчилж авсан эцэг Дмитри нь ч өргөмөл хүүгээ хар тамхи, архинаас хамааралтай гэж бодож байв. Тэрбээр багадаа хэд хэдэн удаа дээрэм хийсэн хэргээр шоронд сууж байв. Анхны эхнэрийнх нь ярьснаар Дмитри хоёр дахь гэргий Натальятайгаа суугаад амьдрал нь бүр ч уруудаж, ааш зан нь эвдэрсэн гэнэ. Тэрбээр энэ талаар "Би түүнийг гурван удаа харсан. Тэр үргэлж согтуу бас нөхөртэйгөө муудалцаж, зодолдож байхад нь таарсан юм" гэж ярьжээ.

Хүний мах иддэг хосуудын талаарх анхны мэдээллийг нэгэн энгийн иргэн өгсөн юм. Тэрбээр нэгэн гар утас олоод доторх зурагнуудыг нь үзээд шууд цагдаагийн газарт аваачиж өгсөн. Гар утсыг анх олсон хүнийг Роман Хомяков гэдэг. Зам засварын ажил гүйцэтгэдэг Роман Гастелло гудамжны ойролцоо самсунг утас олсон бөгөөд фото албум хэсэгт нь хүний гар, хөл байж болох хоёр зураг харсан аж. Учир битүүлэг энэ зургийн учрыг нь ч олж амжаагүй байтал утасны эзэн ирж, тэднээс гар утас олсон эсэхийг лавласан гэнэ. Тэд түүнийг зураг дээрх хүн болохыг хараад таньсан учир утсыг нь эргүүлж өгөхөөс татгалзсан байна. Улмаар утсыг эргүүлийн цагдаад өгснөөр хамаг хэргийг илрүүлжээ.

 

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

Илгээх

Энэ тухай