Өмнөд Солонгосын шинэ хөвгүүдийн хамтлаг ихээхэн ШҮҮМЖЛЭЛ дагуулж байна

Өмнөд Солонгосын ирэх оны нэгдүгээр сард дэбут хийх "New Ace" хэмээх хамтлаг интернет хэрэглэгчдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Учир нь Jion, Jinseo, Sangwook, Seunghoo гэх дөрвөн хүнээс бүрдэх тус хамтлагийн гишүүд хэтэрхий "эмэгтэйлэг" царайтай учраас тэр гэнэ. Нетизэн хэмээх интернет идэвхтэй хэрэглэгчид энэ нь цаашлаад кпоп урсгалд хүч түрэн орж ирэх шинэ хөвгүүдийн хамтлагуудын имижийг тодорхойлох вий гэж санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Мөн "нүүр будалт нь хэтэрхий тод, эмэгтэй хүний будалт хийсэн, ялангуяа ахлагч Жионы хүйс болоод бэлгийн чиг хандлагыг тодорхойлох хэцүү юм" хэмээн байр сууриа илэрхийлсээр байгаа аж.

Тус хамтлаг J-PEACE гэх нэртэйгээр 2016 оноос хойш Японд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2018 онд албан ёсны үйл ажиллагаагаа эхлэх гэнэ. Ингээд хамтлагийнхны танилцуулга зурагнаас толилуулж байна.

ЖИОН (Jion)

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай