Өвсний нөөцийн 22 хувийг бүрдүүлэв

Улсын онцгой комиссын гангийн зэрэглэл тогтоох ажлын хэсгийнхэн улсын хэмжээнд 94 сум гантай, 153 сум гандуу байна гэсэн дүгнэлт гаргасан. Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол өнөө жил гангийн улмаас 400 мянга орчим тонн өвс дутах төлөвтэй.

Энэ жил улсын хэмжээнд 66 сая толгой мал өвөлжиж, үүнээс 9.2 сая нь оторлох урьдчилсан тооцоо гарчээ. Малын хорогдолгүй хавартай золгоход 700.6 мянган тонн өвс, сүрэл, ногоон болон үйлдвэрийн тэжээл, дарш, давс, хужир, шүү хэрэгтэй. Тиймээс ургамлаас 47, улаан буудайнаас 14.7, үтрэмийн цэвэрлэгээнээс 20.7 мянган тонн буудайг тэжээлд шилжүүлж, малчдад тараах гэнэ. Өнөөдрийн байдлаар малчид 471 мянган тонн өвс бэлтгээд байна.

Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл авах үүргийг холбогдох албанаас өгсөн бөгөөд одоогоор өвсний нөөцийн 22.2, тэжээлийн 12.2 хувийг бэлтгээд буй аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай