ФОТО: Багш нар дахин ажил хаялаа

Багшийн цалин нэмэх түр хорооноос Засгийн газарт багшийн цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх шаардлага тавьсан. Засгийн газраас үе шаттайгаар 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж авалгүй энэ сарын 21, 26-нд сануулах ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Мэдэгдлийн дагуу өнгөрсөн пүрэв гарагт ерөнхий боловсролын сургууль болон сургууийн өмнөх боловсролын багш нар сануулах ажил хаясан билээ. Ажил хаялтад улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь оролцсон аж. Тэгвэл өнөөдөр дахин сануулах ажил хаялт зарлалаа. 

Үүнээс гадна багш нарын шаардлагыг хүлээн авахгүй бол ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгджээ. Өнөөдрийн ажил хаялт 08:00 цагаас эхлэх бөгөөд 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Энэ өдөр багш нар ажлын байран дээрээ байх ч хичээл заахгүй аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай