Өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан ажлын хэсэг томилогдож бүтцийн нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэлиийг шалгаж байна. Шалгалт 2017 оны 09 сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжилнэ. Ажлын хэсэг хуваарийн дагуу Аврах анги-105, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг дараах чиглэлээр шалгана.

Үүнд:

Монгол Улсын дэд бүтцийн сайдын 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Жишиг норм батлах тухай” 19 дүгээр тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаар тушаалаар батлагдсан “Авто машины замын хуудас ашиглах журам”, мөн даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/157 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тээврийн хэрэгсэл ашиглах журам”-ын хэрэгжилт.

1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Дотоод албаны дүрэм, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, Амьсгалын бие даасан төхөөрмжтэй ажиллах үед дагаж мөрдөх дүрэм, Гал түймэр унтраах дүрмүүдийн хэрэгжилт.

2. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулсан ажил үйлчилгээ, төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлт, зарцуулсан хөрөнгө (албан байгууллагын дэмжлэг тусламжаар, төсвөөс)-ийг дэлгэрэнгүй гаргасан байдал.

3. Барилга байгууламжийн ашиглалт, өрөө тасалгаа, цонх хаалганы эвдрэл гэмтэлийг засч дулааны алдагдалыг багасган, сантехникийн засвар үйлчилгээ, дулааны гэрээ, нүүрсний гэрээ, татан авалт, нөөц бүрдүүлэлт, уурын зуухны бэлэн байдал.

4. 5. Автомашин техникийн ашиглалтын хүрээнд:

  • Техникийн бэлэн байдал, тээврийн хэрэгсэл ашиглалтын дэвтэр хөтлөлт.
  • Гэмтэл, саатлын бүртгэл, засвар үйлчилгээ хийсэн байдал.
  • Хүч хэрэгслийн чадавхийг дээшлүүлэх талаар зохион байгуулсан арга хэмжээ.
  • Гал түймэр унтраах, Аврах ажлын үндсэн туслах, тусгай зориулалттай автомашин техникийн өнгө үзэмжийг сайжруулахаар хийгдсэн ажил.
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд техник хэрэгсэлд зориулан хийгдсэн ажил.

6.   Багаж зэвсэглэмжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд;

  • Гал түймэр унтраах болон аврах ажиллагааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, засвар үйлчилгээ хийсэн байдал.
  • Хангалтаар авсан, шаардлагатай байгаа, актлагдсан болон актлах багаж хэрэгслийн бүртгэл, судалгаа бэлэн байдлын түвшин.
  • Багаж хэрэгслийн паспорт хөтлөлт.
  • Хүч хэрэгслийн чадавхийг дээшлүүлэх талаар зохион байгуулсан ажил, арга хэмжээ.
  • Өөрсдийн санаачлагаар хийсэн ажил.

 7.   Бэлтгэл бэлэн байдлын хангуулах ажлын хүрээнд;

  • Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/71 дүгээр тушаал “Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам”-ын дагуу бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгана. /Аранзтай/
  • Хэлтэс, ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, гэрийн хаяг, гар утасны дугаарт сар, улирал бүр тодотгол хийсэн байдал.
  • Тусгай зориулалтын автомашин техник, багаж зэвсэглэмж, авто тавиулангийн  дулаалга.
  • Бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэл.  /под каск, бээлий, солих дулаан хувцас/
  • Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангуулж зааварчилгааа өгч ажилласан байдал.
  • Амьсгалын бие даасан төхөөрөмжийн ашиглалт, хадгалалт, засвар үйлчилгээ.
  • Бие бүрэлдэхүүний сургалтыг хөтөлбөр төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан байдал.
  • Гал түймэр унтраах, аврах ангиуд, МШУТ-ийн ахлах зохицуулагч нарын харилцан ажиллагаа

         8.    Албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулж хийсэн, тохижилт бүтээлч ажил зэргийг шалгана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай