
1990-ээд онд “Apple” компанийн үйлдвэрлэсэн нэгэн спорт гутлыг өнгөрсөн ням гаригт болсон “Еbay” цахим дуудлага худалдаагаар 15.000 ам.доллар буюу ойролцоогоор 36 сая төгрөгөөр борлуулжээ. Тус компанийн шошго бүхий эл гутлыг тухайн үед өөрийн ажилтнууддаа зориулан цөөхнийг үйлдвэрлэсэн юм байна.