“Apple” шинэ бүтээгдэхүүнээ танилцуулжээ

2015 оноос хойш анх удаа гаргасан шинэ загварын “iPod”-оо “Apple” компани танилцуулав. “iPod touch”-ийн долоо дахь загвар нь 256 гегабайт хүртэл багтаамжтай, 199-399 ам.долларын үнэтэй байх нь. Эрэлт нь хамгийн өндөр байсан 2008 онд тус компани 55 сая ширхэг “iPod” худалджээ. Харин 2013 оноос борлуулалт нь буурч, 20 саяас буурсан тул худалдахаа зогсоосон юм.

“iPhone 7” загварын гар утасны адил “A10” чип бүхий шинэ “iPod” нь сим карт уншихгүй ч утасгүй сүлжээнд холбогдож, “FaceTime” хавсралтаар дуудлага хийх зэрэг “iPhone” гар утасны ихэнх үйлдлийг гүйцэтгэх боломжтой гэнэ.

Алтан шаргал, мөнгөлөг, ягаан, саарал, цэнхэр, улаан өнгө бүхий “iPod”-ыг мягмар гаргаас 27 оронд цахимаар захиалга авч байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)