Apple компани iPhone 9, iPhone Xs утасныхаа зургийг андуурч нийтэлжээ


Apple компанийн ажилчид энэ сарын 12-нд албан ёсоор нийтэд танилцуулагдах iPhone 9, iPhone Xs загварын ухаалаг утаснуудын зургийг компанийнхаа албан ёсны сайтад андуурч нийтэлжээ. Алдаагаа мэдсэн тэд контентоо тэр дор нь устгаж амжсан байна. Гэсэн хэдий ч Apple загварын утасны фанатууд тус зурагны скриншотыг аль хэдийнэ хийгээд амжжээ. iPhone Xs утас нь хоёр төрлөөр худалдаанд гарах бөгөөд хэмжээ, батерейны багтаамжаараа ялгагдах юм. Харин iPhone 9 өндөр нягтралтай шил болон хөнгөн цагаан хүрээтэй байх гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)