Apple компани Iphone гар утасны гурван шинэ загвар танилцууллаа


Apple компани iPhone гар утасны iPhone 11, iPhone 11 Pro болон iPhone 11 Pro Max гурван шинэ загварыг танилцууллаа. Хэрэглэгчид үнэтэй ухаалаг гар утас тэр болгон худалдаж авахад бэлэн биш тул компани илүү энгийн загвар дээр тулгуурлажээ. Тус компани шинэ бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг 9-р сарын 10-ны өдөр Купертино дахь төв байрныхаа Стив Жобсын театрт хийсэн байна. Арга хэмжээг компанийн албан ёсны вэбсайт шууд цацсан аж. Шинэ гар утас өргөн өнцгийн камераар тоноглогдсон бөгөөд гэрэл ашиглахгүйгээр харанхуйд зураг үүсгэх "шөнийн" горимтой аж. IPhone 11 утас хоёр үндсэн камертай бол Pro загварууд нь теледуран, энгийн камер, хэт өргөн дуран гээд гурван камертай юм байна. Хэрэглэгч видео бичлэг хийж байхдаа горимыг өөрчилж болохоос гадна өргөө булантай камерт руу шилжиж болох гэнэ. Pro загварууд нь бичлэг хийх явцдаа төрөл бүрийн засвар хийж мөн гэрэл, өнгөний тэнцвэрийг тохируулах үйлдэлтэй аж. Эдгээр шинэ загваруудын нийтлэг дэвшилтэд үзүүлэлт гэвэл бүгд дүрс бичлэгийг удаашруулах үйлдэлтэйгээс гадна нүүрэн талын камер нь утас ширээн дээр байх үед ч Face ID нь хүний нүүрийг таних чадвартай ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)