ӨАБНУ-д ирэх зургадугаар сард болох хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр дэлхийн зочдыг урлаг, соёлын олон арга хэмжээгээр алмайруулахаар төлөвлөж байгаа аж. Олон үндэстний онцлогийг хөлбөмбөгийн үзүүлбэртэй хослуулсан шоунаас гадна хөлбөмбөгийн сэдэвтэй урлагийн тоглолтууд бэлтгэж, дэлхийн шилдэг уран бүтээлчдийг урьж ажиллуулж байгаа гэнэ. Тэрхүү арга хэмжээнд манай "Шинэ цирк төв"-ийн уран нугараач, хөлөөр наадагч, шаттай жонглёр, алиалагч, цагаригтай үзүүлбэрийн зургаан уран бүтээлч оролцохоор болжэээ.