8713 тээврийн хэрэгсэл шалгалтад бүдэрчээ

Автотээврийн үндэсний төвийнхөн техникийн хяналтын 25 төвөөр дамжуулан нийслэл болон орон нутгийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг шалгаж байна. Одоогоор 344 209 тээврийн хэрэгсэл шалгахад 8713 нь тэнцээгүй гэнэ. Тодруулбал, өнгө үзэмж тааруу 4828, ажиллагаа доголдолтой 2763, гэрэлтүүлэх хэрэгсэл нь эвдэрсэн 2607, утаа их хаядаг 917 тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. 

Эдгээр тээврийн хэрэгслийг эзэмшигчдэд автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, нэг сарын дотор дахин үзлэгт хамрагдах хугацаа өгөв. Улмаар зөрчлөө арилгахгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. Үүнээс гадна автотээврийн хяналтын улсын байцаагч, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)