83 настай роликчин “од” болов

Их Британийн роликчин Жоселин Тейлор 83 настайдаа телевизийн сурталчилгаанд тогложээ. Эрүүл мэндийн даатгалын компани сурталчилж буй тэрбээр “Зөв хооллох, спортоор хичээллэх нь урт наслахын үндэс. Би насан өөд болтлоо роликоор гулгана” гэжээ.

Жоселин долоон настайгаасаа гулгаж эхэлсэн бөгөөд одоо роликоор гулгаж сурах хүсэлтэй хүмүүст хичээл заадаг юм байна. Сурталчилгаа нь телевизээр цацагдаж эхэлснээс хойш хүмүүс утасдан баяр хүргэж, түүний хичээлд суухыг хүсэж буйгаа илэрхийлсэн бөгөөд хүүхдүүд түүнийг гудамжинд таньж, зургаа татуулдаг гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)