74 настай ахмад уулчин Т.Гүррагчаа Эверэстийн ноён оргилоос Монголдоо ирлээ

Ялалтын баярын өдөр буюу тавдугаар сарын 9-ний өдөр 74 настай ахмад уулчин Т.Гүррагчаа Эверэстийн ноён оргилд авирч эх орныхоо нэрийг бахархалтайгаар гаргаад Монголдоо буцаж ирж байгаа баяртай мэдээг нутгийнхаэдаа дуулгалаа

Энэхүү ууланд урьд нь олон орны туршлагатай уулчид авирч байсан хэдий ч 74 настай уулчин авирч байсан түүх үгүй бөгөөд уулын спортын ОУХМ, Олон Улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, ахмад тамирчин Т.Гүррагчаа  Эверэстийн ноён оргилын 8000 метрийн өндөрт амжилттай авирчээ.

Ховд нутгийн зон олон түүнийг Эверестэд авирахаар явж байх үед уулчдад тохиолдсон саад бэрхшээлийг сонсон сэтгэл түгшиж байсан юм. Гавьяат тамирчин Т.Гүррагчаа эр зориг, хүч чадал, хичээл зүтгэлээрээ Монгол улсынхаа нэрийг дэлхийд дуурсгаад ирлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)