63 жил шоронд суусан эр суллагдахыг хүсч байна

Филадельфи хотын шоронд 63 жил суусан 79 настай өвгөн шоронгоос суллагдах хүсэлтэй байгаа гэнэ. Тэрбээр 1963 онд 16 настайдаа хоёр хүний аминд хүрсэн хэргээр насаараа хоригдох ял сонссон. Йософ Лигон хэмээх энэ эр өдгөө Филадельфи хотын шоронгийн хамгийн ахмад хоригдогч, бас хамгийн олон жил шоронд амьдарсан нэгэн болжээ. Одоогоор дээд шүүхээс түүнийг суллах талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа юм.

Тэрбээр шоронд хангалттай удаан амьдарсан тул элдэв амлалт, эсвэл тэнсэн харгалзах ялгүйгээр суллагдах хүсэлтэй байгаа гэдгээ хуулийнханд дамжуулжээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)