60.6 мянган иргэн 1.500.000 төгрөгөөс дээш цалинтай байна

Үндэсний статистикийн газраас Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны хоёрдугаар сарын эцэст 47.2 мянга болж, 34.1 (72.2 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 13.1 (27.8 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна хэмээн мэдээлэв.

Тодруулбал, нийт бүртгэлтэй ажилгүй иргэд нь өмнөх оны мөн үеэс 1.0 (2.9 хувь) мянган хүнээр, өмнөх сараас 173 (0.5 хувь) хүнээр буурч 34.1 мянга болж, 17.5 (51.5 хувь) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.8 (34.6 хувь) мянга нь Улаанбаатарт, 7.2 (21.1 хувь) мянга нь Хангайн бүсэд, 6.2 (18.2 хувь) мянга нь Төвийн бүсэд, 5.8 (17.0 хувь) мянга нь Баруун бүсэд, 3.1 (9.1 хувь) мянга нь Зүүн бүсэд байна.

Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны эхний 2 сард ажилгүй 14.0 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.5 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 12.8 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Эдгээр үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 3.8 (21.3 хувь) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 952 (38.3 хувь) хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 206 (1.6 хувь) хүнээр буурчээ.

Мөн түүнчлэн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2016 оны 4 дүгээр улиралд нийт 37.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 577.9 мянган ажиллагчид хамрагдсан байна. Эдгээр ажиллагчдын 28.3 (4.9 хувь) мянга нь 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 51.8 (9.0 хувь) мянга нь 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай, 93.0 (16.1 хувь) мянга нь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай, 218.5 (37.8 хувь) мянга нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай, 103.2 (17.0 хувь) мянга нь 900.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай, 22.5 (3.9 хувь) мянга нь 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай, 60.6 (10.5%) мянга нь 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагсдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл 500.0-700.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид өмнөх улирлаас 3.2 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.7 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.0 мянгаар, 1100.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 2.4 мянгаар, 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.2 мянгаар, 1500.0 мянган төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 5.8 мянгаар нэмэгдсэн байна. Харин 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.3 мянгаар, 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.9 мянгаар буурсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)