6 сартай хүүхдүүдийг Улаанбурхны эсрэг нэмэлт вакцинжуулалтад хамруулж байна

Улаанбурхан өвчний дэгдэлтээс сэргийлэх зорилгоор аравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн:

Дүүрэг болон Өрхийн ЭМТ-үүдэд

  1. 6 сартай хүүхдийг Улаанбурхан өвчний эсрэг сэргийлэх тарилгын нэг тунгаар дархлаажуулж;
  2. Нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон 18-30 насны залуучуудыг Улаанбурхан, Улаануудын эсрэг вакцинаар нөхөн дархлаажуулж;

Төрөх тасаг, амаржих газруудад

  • Шинээр төрсөн эхчүүдэд А аминдэм уулгаж байна.  

6 сартай Улаанбурхан өвчний эсрэг вакцины нэг тунг тариулсан хүүхдүүд заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу Улаанбурхан, Гахайн хавдар, Улаануудын /УГУ/ эсрэг сэргийлэх тарилгыг I тунг 9 сартайд, II тунг 2 настайд тус тус хийлгэнэ.    


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)