6 дугаар сарын 15-ныг хүртэл амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

-Засгийн газрын хуралдаанаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн талаар хэлэлцэв-

Махны хангамжийг тогтвортой байлгахын тулд нөөцийн махыг зургадугаар сарын 15-ныг хүртэл худалдах хуваарь гаргах, амралтын өдрүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж томоохон сүлжээ дэлгүүр, захуудаар худалдах, ингэхдээ иргэдийг чирэгдүүлэхгүй байхыг үүрэг болгов.  

Дулааны аргаар мах боловсруулж, экспортлох үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах, нядлах үйлдвэрээс махаа авсан, экспортод гаргах үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангасан эсэхэд хяналт тавина.  

Цаашид нөөцийн мах бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг Улаанбаатар хот төсөвтөө суулгах, экспортын квот олгохдоо тухайн тоо хэмжээний 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний махыг дотооддоо худалддаг байх, махны нийлүүлэлт багасдаг 3-5 дугаар сард хэрэгцээг тогтвортой хангахад онцгой анхаарахыг холбогдох сайд, удирдах албан тушаалтнуудад үүрэг болгов. 

Гурил, төмс, хүнсний ногооны хангамж шинэ ургац хүртэл хугацаанд харьцангуй тогтвортой байхаар байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)